Saturday, March 7, 2015

Яг тохирох эхнэр

Эртээ урьдын цагт нэгэн мэргэн ухаант их багш дээр нэг эр хүрч ирээд өөрт нь яг тохирсон сайн эхнэр олж авч чадахгүй бн.Хэрэв олвол үхэн үхтлээ хайрлах болно гэж хэлжээ.Их багш түүнээс "Чиний хайгаад байгаа бүсгүй чинь ямар байх ёстой юм?" гэж асуухад тэр эр бодлогширч байгаад "Би ухаалаг, хариуцлагатай, нэр төртөй, хөгжилтөй, овсгоотой, хүчтэй, бие даасан, царайлаг ,гоё биетэй ,залуухан,эмзэг, мэдрэмтгий ,халамжтай тийм бүсгүйг хайж байна" гэжээ.Тэгээд хэсэг зуур азнаад эмэгтэй хүний сайн чанаруудаас хэд хэдийг нэмж дурдаж гэнэ.
Их багш түүний нүд руу эгцлэн ширтээд "Би тийм бүсгүйг олох хамгийн найдвартай боловч хэрэгжүүлэхэд хамгийн хэцүү аргыг мэднэ гэж хэлэв.
Ямар арга? гэж баярласан эр дуу алдаад хэрэв тэр аргаа надад зааж өгвөл би танд байгаа бүх юмаа өгнө гэжээ.
Би чамаас юу ч авахгүй гэж их багш хариулаад "Харин чи энэ аргыг хэрэгжүүлнэ гэдгээ надад тангараглах ёстой" гэжээ.Баярлаж хөөрцөглөсөн эр тэр даруй "Бурхан тэнгэрийн нэрийг барин андгайлъя, тангараглая" гэж ам алдав.Ингээд хөөрцөг эрийг тайвширсны дараагаар их багш түүний чихэнд 
"Хэрэв та ухаалаг, хариуцлагатай, нэр төртэй, хөгжилтөй,мэдрэмтгий эмзэг, сайхан, овсгоотой, хүчтэй, бие даасан бүсгүйтэй учрахыг хүсэж байгаа бол эхлээд та өөрөө ийм болох ёстой.Энэ нь түүнийг олох цорын ганц арга зам юм. Ингээд хэрэв тийм бүсгүйг олж авахгүй байлаа ч гэсэн тэр чамд тийм их ач холбогдолтой биш бх болно" гэжээ.

Friday, February 20, 2015

Хамгийн үзэсгэлэнтэй цэцэг

Эрт урд цагт Перс улсын хааны хүү эхнэр авалгүй уджээ.Тэгээд нэг өдөр ханхүү гэрлэхээр шийдсэн байна.Ханхүүд ямар нэгэн гоцолж сонгосон дурлалт бүсгүй байгаагүй учраас том найр хийхээр шийдэж улсын хамгийн үзэсгэлэнт сайхан язгууртан бүсгүйчүүдийг найранд хүрэлцэн ирэхийг хүсч тэдэн дундаас ирээдүйн эхнэрээ сонгоно гэж зар тараажээ.Үүнийг ордонд алба хаадаг өвгөн хиагийн ганц охин эцгээсээ олж дуулаад сэтгэл нь ихээр хямрав гэнэ.Учир нь тэрээр ханхүүд хязгааргүй их дурласан байжээ.Ингээд найр болдог өдөр тэр бүсгүй хэдийгээр аав нь хориглосон боловч эс харгалзан ханхүүг бусдынх болоогүй байхад нь эцсийн удаа харахаар хааны ордоны найранд ирэв.

Wednesday, December 31, 2014

Венесуэль улс албан ёсоор эдийн засгийн хямралд орсноо хүлээн зөвшөөрөв


Саяхан нийтлэгдсэн Венесуэлийн Төв банкны статистикийн мэдээнд удаан хугацааны турш бүгдэд илэрхий байсан тус улсын эдийн засгийн хямрал албан ёсоор тусгагджээ.2014 оны 3 улирлын дараагаар "Социалист Диваажин" хэмээх алдрыг хүртсэн Венесуэль улсын дотоодын нийт бүтээгдхүүн 4.8%, 4.9% ба 2.3 % -иар 3 улирал дараалан буурсан байна.Эдийн засгийн  тодорхойлолтоор бол 2 улирал дараалан ДНБ буурахыг э/з -ийн уналт гэж үздэг .

Венесуэлийн ДНБ -ий өөрчлөлт хувиар

Wednesday, December 24, 2014

Шархадсан тэнгэр элч

                                     
Эрт дээр үед хүмүүст хайртай тэдэнд туслах туйлийн хүсэлтэй нэгэн тэнгэр элч байж гэнэ.Тэрээр тэнгэрийн орноос хүмүүсийн   зовлон гунигийг ажиж суусаар тэсэлгүй нэг өдөр хүмүүст биеэр туслахаар газар дэлхий дээр буужээ. Ингээд түүний үзэгдсэн газар болгон  нэг нь хүнд өвчнөөсөө нөгөө нь өрнөөс салж гуравдах нь гээсэн итгэл найдвараа эргүүлэн авах ,....., мэтээр хүмүүсийн хувь заяа өрчлөгдөж байв.Нэн удалгүй хүмүүст сэтгэл харамгүй тусладаг, хүслийг биелүүлдэг  тэр  буянт тэнгэр элчийн тухай бүгдээрээ мэддэг болж  хүн болгон  түүнийг эрж хайх болжээ.

Saturday, August 9, 2014

Төрийн зохицуулалт=Хямрал

 1929-1933 онуудад үргэлжилсэн  Их Хямрал бол АНУ-ын Төв банк буюу Холбооны Нөөцийн Систем мөнгөний зах зээл дээр хүүг хэт доогуур барьж  мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэн банкны зээлийг хэт их хэмжээгээр олгосноос болсон юм.Тэр үед хүмүүс зээлээр хувьцаа худалдан авч түүнийгээ барьцаалж дахин зээл аван  худалдан авч байсан гэдэг.Бүүр зарим нэгэн өрөнд баригдаж  дампуурч байгаа компанийн эзэд шинэ компани байгуулан түүнийхээ хувьцааг бирж дээр арилжаад дампуу компанийнхаа өрийг төлж байжээ. өрөөр хэлбэл өрийг өрөөр төлж амь аргацаасан иймэрхүү    тохиолдлууд элбэг байв.Эдгээрийн үр дүнд асар том хиймэл өсөлт үүсч  зээлээр худалдаж авсан үнэт цааснуудыг цааш дамлан худалдах аргагүй болсон үед гэнэт бөмбөлөг хагарч 1929 оны 10 сарын 24 -нд /хар мягмар гариг/ Wall Street дэх Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж байсан  13 сая орчим хувьцаануудын үнэ  огцом 50% -иар унан  Их Хямрал ирсэн юм. Ингээд маш  олон  үйлдвэрүүд хаагдаж хүмүүс сая саяараа ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байжээ.1932 онд үйлдвэрлэлийн хэмжээ 1929 оны дөнгөж 46% -тай тэнцэж байв.

Tuesday, May 13, 2014

Түрээс бол хөдөлмөр биш үү?


 Америкт Их Хямралын болон Дэлхийн Хоёрдугаар Дайны дараа Нью Иорк хотод орон сууцны эрэлт хэрэгцээ огцом нэмэгдсний улмаас   байрны түрээсний үнэ маш ихээр өсчээ.Энэхүү түрээсийн  өндөр өсөлтийг тогтоон барьж  түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалахын тулд улс төрчид түрээсийн үнийг хязгаарласан хууль баталсан байна.Гэвч харамсалтай нь эрх баригчид түрээслэгчид буюу байрны эздийг түрээсийнх нь орлого буурвал үл хөдлөх хөрөнгийн зах зээлээс мөнгөө  дайжуулаад өөр илүү ашигтай юманд хөрөнгө оруулна гэдгийг тооцоолоогүй байна.Ингээд шинээр барилгууд баригдах нь ховордож хөлслүүлж байгаа байрнууддаа эздүүд нь засвар хийхдээ хойрго болсноор түрээсний байрнууд хүн амьдрахад бэрх навсархай оромжнууд болж хувирчээ.

Sunday, May 11, 2014

Лиценц тусгай зөвшөөрөл мандтугай!

Сүүлийн үед архины худалдааг лиценцжүүлэх тухай маргаан өрнөөд байгаа мөн хуулийг санаачлагч нар "хамгийн их эрх чөлөөтөй Америкт хүртэл" гэж иш татан өөрсдийнхөө үйлдлийг зөвтгөх болсон тул эдийн засгийн сурах бичгүүд дээр хүртэл байдаг улс төрчид яаж захиргааны аргаар түрээсийн капиталыг бий болгодог тухай эдийн засгийн эрх чөлөөний эсрэг үйлдэл болох  хоёр жишээг уншигчдад толилуулмаар санагдлаа.

AНУ-д муж болгон өөр өөрийнхөөрөө архины худалдааг зохицуулдаг байна.Зарим мужуудад архины худалдаа монополь байхад заримд нь архи дарс худалдах гэсэн аж ахуйн нэгжүүдэд тусгай зөвшөөрөл олгодог . Архи дарс худалдаалах тусгай зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүд заримдаа худалдаж авдаг бөгөөд эдгээр зөвшөөрлийн тоо чанд хязгаарлагдмал байдаг. Жишээ нь Мичиган мужид эрх баригчид бар, ресторан, дэлгүүрт зарах архи , дарс, пивоны 1 ширхэг тусгай зөвшөөрөл 1500 оршин суугчид ноогдохоор тогтоосон байна.Чингэхдээ холбооны хүн амын тооллого болгоны дараа оршин суугчид тоо өссөн газруудад архи дарс худалдах тусгай зөвшөөрлийг нэмж олгодог байна.Гэхдээ оршин суугчид цөөрсөн байвал хуучин зөвшөөрлийг нь хүчингүй болгодоггүй.