Wednesday, December 31, 2014

Венесуэль улс албан ёсоор эдийн засгийн хямралд орсноо хүлээн зөвшөөрөв


Саяхан нийтлэгдсэн Венесуэлийн Төв банкны статистикийн мэдээнд удаан хугацааны турш бүгдэд илэрхий байсан тус улсын эдийн засгийн хямрал албан ёсоор тусгагджээ.2014 оны 3 улирлын дараагаар "Социалист Диваажин" хэмээх алдрыг хүртсэн Венесуэль улсын дотоодын нийт бүтээгдхүүн 4.8%, 4.9% ба 2.3 % -иар 3 улирал дараалан буурсан байна.Эдийн засгийн  тодорхойлолтоор бол 2 улирал дараалан ДНБ буурахыг э/з -ийн уналт гэж үздэг .

Венесуэлийн ДНБ -ий өөрчлөлт хувиар




Венесуэлийн энэ э/з-ийн уналт  цаашид нилээд урт хугацаагаар үргэлжлэх төлөвтөй байгаа бөгөөд гол шалтгаан нь дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буусантай холбоотой юм.Тэдний төсөв нэг баррель нефть дэлхийн з/з дээр 130$ үнэд хүрсэн тохиолдолд тэнцвэржих  ба одоогоор нэг баррель нефть 60$ орчим үнэтэй байгаа нь тэдэнд ихээхэн хүндрэл учруулж байгаа юм.Энэ нь Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог ихээхэн тавгүйтүүлж байгаа бөгөөд  тэрээр  үүнд америкчуудыг  буруутгаж тэдний явуулж байгаа эдийн засгийн дайны үр дүнд нефтийн үнэ унасан  гэж ард түмэндээ олон удаа мэдэгджээ.

Венесуэлийн инфляцийн төвшин

Түүнчлэн Венесуэлийн Төв Банк инфляцийн түвшин талаар мэдээлэл танилцуулсан ба өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 р сарын байдлаар бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ 63.6% -иар нэмэгдсэн ба  сүүлийн 4 жилийн дунджаар инфляци 34.9% болж  байгаа ажээ.Мөн Венесуэлийн Төв Банк илтгэлдээ ажилгүйдэл тус улсад түүхэндээ байгаагүй нам төвшинд буюу 5.9% байна.Hийт иргэдийн дөнгөж 5.4% амьжиргааны доод төвшингөөс доогуур амьдарч байна.Ихэнх өрхүүдийн орлого хэрэглээний дундаж төвшнөөс өндөр байгаа гэж сайрхаад 2013, 2014 онууд бол хэцүү үе байлаа. 2015 , 2016 онд Венесуэль хөгжин дэвших болно гэжээ.

No comments: