Saturday, March 7, 2015

Яг тохирох эхнэр

Эртээ урьдын цагт нэгэн мэргэн ухаант их багш дээр нэг эр хүрч ирээд өөрт нь яг тохирсон сайн эхнэр олж авч чадахгүй бн.Хэрэв олвол үхэн үхтлээ хайрлах болно гэж хэлжээ.Их багш түүнээс "Чиний хайгаад байгаа бүсгүй чинь ямар байх ёстой юм?" гэж асуухад тэр эр бодлогширч байгаад "Би ухаалаг, хариуцлагатай, нэр төртөй, хөгжилтөй, овсгоотой, хүчтэй, бие даасан, царайлаг ,гоё биетэй ,залуухан,эмзэг, мэдрэмтгий ,халамжтай тийм бүсгүйг хайж байна" гэжээ.Тэгээд хэсэг зуур азнаад эмэгтэй хүний сайн чанаруудаас хэд хэдийг нэмж дурдаж гэнэ.
Их багш түүний нүд руу эгцлэн ширтээд "Би тийм бүсгүйг олох хамгийн найдвартай боловч хэрэгжүүлэхэд хамгийн хэцүү аргыг мэднэ гэж хэлэв.
Ямар арга? гэж баярласан эр дуу алдаад хэрэв тэр аргаа надад зааж өгвөл би танд байгаа бүх юмаа өгнө гэжээ.
Би чамаас юу ч авахгүй гэж их багш хариулаад "Харин чи энэ аргыг хэрэгжүүлнэ гэдгээ надад тангараглах ёстой" гэжээ.Баярлаж хөөрцөглөсөн эр тэр даруй "Бурхан тэнгэрийн нэрийг барин андгайлъя, тангараглая" гэж ам алдав.Ингээд хөөрцөг эрийг тайвширсны дараагаар их багш түүний чихэнд 
"Хэрэв та ухаалаг, хариуцлагатай, нэр төртэй, хөгжилтөй,мэдрэмтгий эмзэг, сайхан, овсгоотой, хүчтэй, бие даасан бүсгүйтэй учрахыг хүсэж байгаа бол эхлээд та өөрөө ийм болох ёстой.Энэ нь түүнийг олох цорын ганц арга зам юм. Ингээд хэрэв тийм бүсгүйг олж авахгүй байлаа ч гэсэн тэр чамд тийм их ач холбогдолтой биш бх болно" гэжээ.

1 comment:

Unknown said...

tgd tsaashaa yu bolsiin bol :p