Saturday, August 9, 2014

Төрийн зохицуулалт=Хямрал

 1929-1933 онуудад үргэлжилсэн  Их Хямрал бол АНУ-ын Төв банк буюу Холбооны Нөөцийн Систем мөнгөний зах зээл дээр хүүг хэт доогуур барьж  мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэн банкны зээлийг хэт их хэмжээгээр олгосноос болсон юм.Тэр үед хүмүүс зээлээр хувьцаа худалдан авч түүнийгээ барьцаалж дахин зээл аван  худалдан авч байсан гэдэг.Бүүр зарим нэгэн өрөнд баригдаж  дампуурч байгаа компанийн эзэд шинэ компани байгуулан түүнийхээ хувьцааг бирж дээр арилжаад дампуу компанийнхаа өрийг төлж байжээ. өрөөр хэлбэл өрийг өрөөр төлж амь аргацаасан иймэрхүү    тохиолдлууд элбэг байв.Эдгээрийн үр дүнд асар том хиймэл өсөлт үүсч  зээлээр худалдаж авсан үнэт цааснуудыг цааш дамлан худалдах аргагүй болсон үед гэнэт бөмбөлөг хагарч 1929 оны 10 сарын 24 -нд /хар мягмар гариг/ Wall Street дэх Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж байсан  13 сая орчим хувьцаануудын үнэ  огцом 50% -иар унан  Их Хямрал ирсэн юм. Ингээд маш  олон  үйлдвэрүүд хаагдаж хүмүүс сая саяараа ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байжээ.1932 онд үйлдвэрлэлийн хэмжээ 1929 оны дөнгөж 46% -тай тэнцэж байв.


Дээрхтэй төстөй бүүр илүү аймшигтай ёстой монголчуудын тэсвэр тэвчээрийг туйлд нь хүртэл шалгасан  эдийн засгийн хямрал бол манай улсад 1989 ,  90-ээд онуудад болж өнгөрсөн юм.Тэр үеийн хямралын   шалтгаан нь дэлхий дээр комунист дэглэм нуран унаж , ЗХУ-ын зээл тусламж үгүй болсон мөн ЭЗХТЗ /Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөл/  тарж манай экспортын барааг хуучин соц орнууд худалдаж авахаа больсон.Орос улс бидэнд бинзен шатахуун экспортлохдоо ам доллараар төлбөр хийхийг шаардах болсон.Мөн Монгол улс төрийн тогтолцооны өөрчлөлт шинэчлэл хийж   төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас хувийн өмч давамгайлсан зах зээлийн эдийн засагт шилжих үеэр явуулсан төр засгийн маш олон алдаатай гаж үйлдлүүд зэрэг гадаад дотоод олон хүчин зүйлүүд байсан юм.

Хамгийн сүүлд болсон АНУ-гаас эхэлсэн санхүүгийн хямрал мөн адил төр засгаас үүдэлтэй.1998 ерөнхийлөгч Билл Клинтон бага орлоготой хүмүүсийг орон сууцны зээлд хамруулахын тулд захиргаадан Fannie Mae , Freddie Mac , Federal Housing Administration хэмээх улсын байгууллагуудаар хүмүүсийн орон сууцны зээлд банкинд баталгаа өгүүлэх болсон ба түүний дараагийн ерөнхийлөгч Жорж Буш 2002 онд (We want everybody in America to own their own home) Америкт хүн бүр өөрийнхөө байшингийн эзэн байхыг бид хүсч байна хэмээн уриалаад NINJA ( No Income, No Job, No Assets) нарт өөрөөр хэлбэл орлогогүй, ажилгүй, хөрөнгөгүй хүмүүст орон сууцны зээл ( subprime mortgages) олгуулсан юм.Үр дүнд нь байшингийн үнэ хурдтай өсч эхэлсэн ба америкчууд (нинжа нар мөн адил) амьдрах биш хэсэг хугацаагаар хүлээгээд үнийг өсөхөөр зарах гэж өөрөөр хэлбэл дамлах зорилгоор байшингуудыг худалдаж авч байсан юм.

Энэ хиймэл өсөлт 2006 оноос илэрч байшингууд зарагдахгүй болж ирсэн ба олонх хүмүүс байшингийн зээлээ төлөхгүй банкуудыг алдагдалд оруулж эхэлсэн байна. Ингээд 2007 онд ( subprime mortgages) дээр тулгуурласан бондууд үнэ цэнэгүй хоосон цаас болж хувирсан юм.банкууд үүнээс бол миллиард миллиардын алдагдал хүлээж банкны ситем тэр аяараа дампуурах аюул нүүрлээд Merrill Lynch, Goldman Sachs, Morgan Stanley, Citigroup банкууд Төв банкнаас тусламж хүртжээ. Харин алдарт Lehman Brothers хэмээх хөрөнгө оруулалтын банкинд тусламж өгөхийг татгалзсан тэр дампуурлаа зарласан байна.Эдгээр хямралууд бол цэвэр төр засаг сайн санаж зохицуулах гэж оролдсоноос болсон юм.

Хэрэв чөлөөт зах зээлийн зарчмаараа явсан бол ийм байдалд хүрэхгүй хүмүүс байдлыг бодитоор үнэлэх байсан.Одоо Монголд өгөөд байгаа 8% орон сууцны зээл, төсвийн хэт их тэлэлт,цалин тэтгэвэр үндэслэлгүй нэмж байгаа халамжийн бодлого, хувийн бизнест төрөөс олгож буй зээл, хадгаламж зээлийн хоршооны өрийг төрөөс төлж барагдуулдаг зэрэг нь дээрхтэй адил хямралыг бий болгож байгаа хэрэг юм.Өөрөөр хэлбэл эдийн засгийг зах зээлийн жамаар нь явуулахын оронд төр зохицуулах гэж оролдох юм бол эрт орой хэзээ нэг цагт заавал хямралд хүргэдэг гэсэн үг.

Монгол Улс бол харьцангуй богино хугацаанд хөгжингүй баян улс болох асар их боломж бололцоотой бөлгөө.Ингэхийн тулд бусдын алдаан дээр суралцаж жинхнээсээ чөлөөт зах ,ардчиллын замыг сонгох зайлшгүй шаадлагатай .

No comments: