Сүүлийн үед архины худалдааг лиценцжүүлэх тухай маргаан өрнөөд байгаа мөн хуулийг санаачлагч нар "хамгийн их эрх чөлөөтөй Америкт хүртэл" гэж иш татан өөрсдийнхөө үйлдлийг зөвтгөх болсон тул эдийн засгийн сурах бичгүүд дээр хүртэл байдаг улс төрчид яаж захиргааны аргаар түрээсийн капиталыг бий болгодог тухай эдийн засгийн эрх чөлөөний эсрэг үйлдэл болох хоёр жишээг уншигчдад толилуулмаар санагдлаа.
AНУ-д муж болгон өөр өөрийнхөөрөө архины худалдааг зохицуулдаг
байна.Зарим мужуудад архины худалдаа монополь байхад заримд нь архи дарс
худалдах гэсэн аж ахуйн нэгжүүдэд тусгай зөвшөөрөл олгодог . Архи дарс
худалдаалах тусгай зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүд заримдаа худалдаж авдаг
бөгөөд эдгээр зөвшөөрлийн тоо чанд хязгаарлагдмал байдаг. Жишээ нь
Мичиган мужид эрх баригчид бар, ресторан, дэлгүүрт зарах архи , дарс,
пивоны 1 ширхэг тусгай зөвшөөрөл 1500 оршин суугчид ноогдохоор тогтоосон
байна.Чингэхдээ холбооны хүн амын тооллого болгоны дараа оршин суугчид
тоо өссөн газруудад архи дарс худалдах тусгай зөвшөөрлийг нэмж олгодог
байна.Гэхдээ оршин суугчид цөөрсөн байвал хуучин зөвшөөрлийг нь хүчингүй
болгодоггүй.