Тоглоомын онол нь өнгөрсөн зууны хагаст үүссэн хэрэглээний математикийн том салбар юм.Энэ онолд хэрэглэгддэг стратеги, тэнцвэрт төлөв, хуйвалдаан, хожил хуваах зэрэг ойлголтууд нийгэм болон байгалийн төрөл бүрийн үзэгдэл юмсыг судлаж танин мэдэхэд маш их ач тусаа өгч байна.
Уг онолд "Тоглоом гэдэг нь төрөл бүрийн зөрчил тэмцэлт байдалд байгаа оролцогчдын, тодорхой дүрэмд захирагдсан, зорилго бүхий үйл хөдлөл бөгөөд эцэстээ ямар нэг хожил авдаг, бодит байдлыг хялбарчилсан загвар" гэж авч үздэг байна.
Oролцогчид буюу тоглогчид бие биенээ рационал* буюу гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, тоглоомын онолын зарчим нь өрсөлдөгчөө дутуу үнэлэхгүй, түүнийг алдаа гаргана гэж найдах, гэнэдүүлэх болон мартуулах стратеги баримтлахгүйгээр баталгаат хожлын утгыг олох зорилготой.