Showing posts with label Түүх. Show all posts
Showing posts with label Түүх. Show all posts

Friday, March 7, 2014

Crimean Tatars

Алтан Ордны улс задарсны дараа 15- р зуунд Крымийн Ханлиг Улсыг Чингис хааны удам Хажи - Гэрэй Мелек байгуулжээ.Крымийн татаарууд бол  нутгийн аялгууны түрэг хэлээр ярьдаг Скиф, Хазар, Половчууд болон Монголчуудаас бүрэлдсэн ард түмэн юм. 1475 оноос 1774 он хүртэл Крымийн Ханлиг нь Туркийн дагуул улс байжээ.

Thursday, November 19, 2009

1387 онд Персийн Исфахан хотыг Төмөр хаан эзэлж авсан тухай (I)

Дундад зууны Персийн Исфахан хот нь уран барилга, хөшөө дурсгал , өндөр соёлтой баян иргэдтэйгээрээ алдаршиж хамгийн өндөр хөгжилтөй гайхамшигтай хотуудын нэгэнд тооцогдож байжээ. Алдарт мусульман аялагч Ибн Батута (1304-1369) : Исфахан бол дэлхийн хамгийн том , сайхан хотуудын нэг мөн. Хүмүүс нь улаавтар цэвэрхэн цагаан арьстай царайлаг, ер бусын зоримог бөгөөд өгөөмөр.Тансаг амттан, хоол ундтай. Исламын ертөнцөд алдартай нийтийн халуун усны газар нь бүүр онцгой сэтгэгдэл төрүүлэв гэх мэтээр бичиж тэмдэглэжээ.

Ибн Батутын аяны тэмдэглэл болон бусад эх сурвалжуудаас үзэхэд тэр үеийн Исфахан хот Персийн Султаны титэмийг чимсэн сувд эрдэнэ байсан ба иргэд нь жаргалтай өөрсөддөө болон хорвоо дэлхийд сэтгэл хангалуун баян хүмүүс байж. Тэр үеийн Европын хамгийн том хотууд болох Париж хаяа нийлсэн тосгон, суурингуудтайгаа нийлээд 80 мянга, Лондон ,Кьёлн тус тус 50 мянган хүмүүстэй байхад Исфахан 500 мянга орчин оршин суугчидтай байжээ.Соёл иргэншлийн төвшин эд баялгаар Европын ямар ч хот Исфаханыг бараадахгүй ба тэр үеийн Исфахан Лондон ,Париж хотуудыг хооронд нь харьцуулах бол өнөөгийн Лондон ,Париж хотуудыг Лагос,Улаанбаатартай харьцуулсантай адил байжээ.

Wednesday, May 28, 2008

Хулагу хаан болон Бэрх хаан хоёрын хоорондын дайн, тулалдааныг өгүүлэх нь

Марко Полын "Орчлонгийн элдэв сонин номны

Хоёр зуун хорин нэгдүгээр бүлэг



Дорно зүгийн монголчуудын хаан Хулагу өрнө зүгийн монголчуудын хаан Бэрх нарын хооронд 1261 онд нэгэн мужийг булаалдан муудалцснаас болж их хямрал дэгджээ.Тэд хэн хэн  нь өөрсдийгөө аугуу хүчирхэг хэмээн тооцох тул аль аль нь тэр мужийг эзэмшихийг эрмэлзэж , бие биедээ найр тавихыг үл хүсэж байжээ."Очоод тэр нутгийг эзлээд авчихъя .Хэн надаас түүнийг аймшиггүй булаан авч чадахыг үзье" гэцгээж бие биенээ харилцан дайнд уриалан дууджээ.


 Тэд ийнхүү харилцан дайн зарласнаас хойш ,бүх албат харьяат нараа цуглуулцгааж , эсрэг этгээдэээсээ давж гарахыг бүх хүчээрээ чармайцгаан дайнд бэлдэж эхэлжээ.Ингээд зургаан сар өнгөрсний дараа хоёр этгээдийн аль аль нь тэдний заншлаар дайн хийхэд шаардлагдах сайтар зэвсэглэсэн гурван буман цэргийг хуралдуулж амжжээ.Бүх юм жин тан болсны хойно дорно зүгийн хаан Хулагу цэргээ аван аянд мордов.